Өмнөговьд “Бид хамтдаа” хөтөлбөр үргэлжилж байна
Амар тайван аюулгүй Өмнөговьчууд аймгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадна аймгийн Цагдаагийн газарт нэн хэрэгцээтэй техник хэрэгслийг шийдвэрлэж өгснөөр гэмт хэрэг зөрчил буурч байна.
Мэдээллийн алба

Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болох “Бид хамтдаа”-гийн хүрээнд тус аймгийн Цагдаагийн газар руу хандсан хөрөнгө оруулалтын ажлыг хийсэн ба түүний үр дүнд гэмт хэрэг зөрчлийн гаралт буурсан эерэг үр дүн гарчээ.
Амар тайван аюулгүй Өмнөговьчууд аймгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадна аймгийн Цагдаагийн газарт нэн хэрэгцээтэй техник хэрэгслийг шийдвэрлэж өгснөөр гэмт хэрэг зөрчил буурч байна.
Даланзадгад сумын найман багт найман ширхэг “Приүс” маркийн авто машин, 70 ширхэг богино долгионы станцыг шийдвэрлэж өгсөн бол энэ удаа ухаалаг торгуулийн машиныг гардуулан өглөө.


















