Өмнөговьд өнгөрсөн онд 250 орчим хүн зам тээврийн осолд өртжээ
Гэхдээ нийслэд зам тээврийн осол орон нутагтай харьцуулахад их гардаг ч нас баралт нь бага байдаг ажээ.
Мэдээллийн алба

Өнгөрөгч онд зам тээврийн осолд 300 гаруй хүн өртөж, амь насаа алдсаны 70 орчим хувь нь орон нутагт гарчээ. Тиймээс орон нутгийн чиглэлд зорчиж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах нь чухал байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
Жишээ нь Өмнөговь аймагт 2016 онд 250 орчим хүн зам тээврийн осолд өртсөнөөс 19 нь амь насаа алджээ. Энэ нь бусад аймагтай харьцуулахад өндөр үзүүүлэлт юм. Үүний гол шалтгааныг “Таван толгой”-гоос “Гашуун Сухайт” хүртэл нүүрс зөөдөг том оврын автомашин зам сүйтгэсэнтэй холбон тайлбарлаж байна.
Гэхдээ нийслэд зам тээврийн осол орон нутагтай харьцуулахад их гардаг ч нас баралт нь бага байдаг ажээ.
Иймд цаашид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад замын хөдөлгөөнд оролцогчид болон цагдаагийн байгууллагаас гадна тээврийн хэрэгсэлийн бүрэн бүтэн байдал, замын эвдрэлийн асуудалд анхаараах шаардлагатайг мэргэжилтнүүд сануулж байна.


















