Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өмнөговийнхон “Өглөөний дасгал”-аа зохион байгууллаа

Өмнөговь аймгийнхан “Өглөөний дасгал” арга хэмжээгээ гурав дахь жилдээ зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөговийнхон “Өглөөний дасгал”-аа зохион байгууллаа
Өмнөговийнхон “Өглөөний дасгал”-аа зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймгийнхан “Өглөөний дасгал” арга хэмжээгээ гурав дахь жилдээ зохион байгууллаа. Нэгдсэн журмаар зохион байгуулдаг тус арга хэмжээнд иргэд, албан байгууллагуудыг идэвхтэй оролцуулах үүднээс болзолт уралдааныг зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Хүн амын бие бялдрын түвшин тогтоох” сорилыг авсан байна.

Энэ жилийн хувьд “Өглөөний дасгал”-ыг “Архи, тамхийг бус - Ажнай талбайг сонгоцгооё” уриан дор зохион байгуулсан ажээ.

Дашрамд дурдахад, “Хүн амын бие бялдрын түвшин тогтоох” сорилд хамрагдсан иргэдийн 70-аас дээш хувь нь биеийн тамираар хичээллэх шаардлагатай, “хөдөлгөөний нэн хомсдолтой” гэсэн онош гарчээ. Тиймээс энэхүү аяныг зохион байгуулсан нь өндөр ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчид хэлж байв.

Хуваалцах