Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨМӨЗО-той соёл, урлаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцлаа

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр өнөөдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Хань Юньшян тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨМӨЗО-той соёл, урлаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцлаа
ӨМӨЗО-той соёл, урлаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцлаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр өнөөдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Хань Юньшян тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Уулзалтаар Өвөр Монголын соёлын өдрүүдийг Улаанбаатар хотод зохион байгуулах, соёл, урлагийн мэргэжилтэн, уран бүтээлчид харилцан солилцох, мэргэжлийн урлагийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцлаа.

Хуваалцах