Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Унаж, бэртэхээс сэргийлээрэй

Манай улсад жил бүр унаж, бэртэх нь осол гэмтлийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болоод байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Унаж, бэртэхээс сэргийлээрэй
Унаж, бэртэхээс сэргийлээрэй. Зураг: МҮОНРТ

Манай улсад жил бүр унаж, бэртэх нь осол гэмтлийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болоод байна. 2012-2016 оны осол гэмтлийн өвчлөл, нас баралтад хийсэн тархвар зүйн судалгаагаар осол гэмтэлд өртсөн 10 хүн тутмын 3 нь унаж бэртсэний улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.

Тэдгээрийн 56.6 хувь эрэгтэй, 43.4 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Насны бүлгээр авч үзэхэд, нас ахих тусам унаж гэмтсэн тохиолдлын түвшин 10 000 хүн амд ихсэж байна.

Тавиас дээш насанд тохиолдлын түвшин огцом ихсэж байгаа бөгөөд 70-аас дээш насанд хамгийн их буюу 10 000 хүн амд 224-266 байна. Иймд унаж бэртэх, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хүн амын мэдлэг хандлагыг өөрчлөн зохистой зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор Осол гэмтлээс сэргийлэх аяны хүрээнд “Унаж бэртэхээс сэргийлье” кампанит ажлыг НЭМҮТ-өөс зохион байгуулан ажиллаж байна.

Аяны хүрээнд Нийслэлийн биеийн тамир спортын газартай хамтран “Спорт зааланд унаж бэртэхээс сэргийлье” зөвлөмжийг Нийслэлийн ерөнхий боловсролын 113 сургууль болон их, дээд сургуулиудын биеийн тамирын багш нарт зөвлөмж өглөө.

Хуваалцах