Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үндэсний аврах бригадтай боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр боллоо. Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай анги, Хангалт үйлчилгээний анги, Уул уурхайн аврах ангийг нэгтгэн Үндэсний аврах бригад болголоо.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний аврах бригадтай боллоо
Үндэсний аврах бригадтай боллоо. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр боллоо. Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай анги, Хангалт үйлчилгээний анги, Уул уурхайн аврах ангийг нэгтгэн Үндэсний аврах бригад болголоо. Ингэснээр орон тоо, төсөв нэмэгдэхгүй бөгөөд үйл ажиллагаа нь өргөжин нэгдсэн удирдлага, бүтэц зохион байгуулалтад шилжих юм.

Засгийн газрын хуралдаанаар мөн нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Баянхонгор аймгийн Бууцагаан, Төв аймгийн Мөнгөнморьт, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд гал унтраах, аврах анги шинээр байгуулахаар шийдвэрлэв.

Дээрх дүүрэг, сумд нь хүн ам, аж ахуйн нэгж, байгууллага олонтой, гал түймэр, гамшиг ослын дуудлага ихтэй бөгөөд шинээр байгуулагдах ангиуд тухайн нутаг дэвсгэр болон хил залгаа сумдад хүрч ажиллах юм.

Хуваалцах