Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвлөмж гаргалаа

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр /2019.01.10/ өнөөдөр хуралдаж, зөвлөмж гаргалаа. Тус зөвлөмжид:

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвлөмж гаргалаа
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвлөмж гаргалаа. Зураг: МҮОНРТ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр /2019.01.10/ өнөөдөр хуралдаж, зөвлөмж гаргалаа. Тус зөвлөмжид:

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн иргэдийн жагсаал, цуглаантай холбогдуулан үүсэн нөхцөл байдлын тухай хэлэлцээд ЗӨВЛӨМЖ болгох нь:

Нэг: Улсын Их Хуралд:

1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөрт багтаан хэлэлцэн батлах.

Хоёр: Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргад:

2. Энэхүү зөвлөмжийн хэрэгжилтийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах... гэжээ.

Зөвлөмжид тус зөвлөлийн гурван гишүүн бүгд гарын үсэг зурсан байна.

Хуваалцах