Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үндэсний бөхийн дугуйланг нээлттэй, үнэ төлбөргүйгээр ажиллуулж эхэллээ

Монгол Бөхийн Өргөөнд энэ улирлаас эхлэн үндэсний бөхийн дугуйланг нээлттэй, үнэ төлбөргүйгээр ажиллуулахаар шийдвэрлэсэн бөгөөд МҮБХ-ноос гаргасан хуваарийн дагуу, холбогдох журмын хүрээнд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний бөхийн дугуйланг нээлттэй, үнэ төлбөргүйгээр ажиллуулж эхэллээ
Үндэсний бөхийн дугуйланг нээлттэй, үнэ төлбөргүйгээр ажиллуулж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Монгол Бөхийн Өргөөнд энэ улирлаас эхлэн үндэсний бөхийн дугуйланг нээлттэй, үнэ төлбөргүйгээр ажиллуулахаар шийдвэрлэсэн бөгөөд МҮБХ-ноос гаргасан хуваарийн дагуу, холбогдох журмын хүрээнд тухайн хуваарьт өдрүүдэд бэлтгэл сургуулилалт хийх боломжтой.

Одоогоор Өмнөговь аймгийн "Говийн хүчтэн" дэвжээ болон Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв, дасгалжуулагч, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, дасгалжуулагч, аймгийн хурц, бадрангуй, хичээлт арслан Б.Баттөр нар санал ирүүлээд байна.

Бэлтгэл сургуулилалт хийх бөхийн дэвжээд албан хүсэлтийг 2023 оны 11-р сарын 5-ны дотор ирүүлнэ үү.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Хуваалцах