Үндэсний дээл, хувцсаа өмсөж хэвшүүлэх уриалга гаргажээ
Үндэсний өв соёлоо тээх, түгээн дэлгэрүүлэх, хадгалж үлдэх зорилгоор Дундговь аймгийн Засаг даргын 2024 оны 02 тоот захирамж гарчээ.
Мэдээллийн алба

Үндэсний өв соёлоо тээх, түгээн дэлгэрүүлэх, хадгалж үлдэх зорилгоор Дундговь аймгийн Засаг даргын 2024 оны 02 тоот захирамж гарчээ.
Захирамжид сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гарагийг "Үндэсний хувцсаа өмсөх өдөр" болгон, уриалга гаргасан байна.
Энэ сарын 17-ны Лхагва гарагт аймаг, сумдын төрийн албан хаагчид, хувийн хэвшлийнхэн, цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд уриалгад нэгджээ.
Залуу хойч үедээ өв уламжлалаа өвлүүлэн үлдээх, улмаар үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж буй энэхүү уриалгад хүн бүр нэгдэж, цаашид үндэсний дээл, хувцсыг тогтмол өмсөж хэвшүүлэхийг уриаллаа.










































