"Үндэсний геомэдээллийн сан” хөтөлбөрийг батлав
Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тус хуралдаанаар "Үндэсний геомэдээллийн сан” хөтөлбөрийг батлав. Хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан, зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Үндсэн чиглэл, улсын төсөвт тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлэхийг сайд Ч.Хүрэлбаатар, Д.Сумъяабазар нарт даалгав.
Хөтөлбөрийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.
Хуваалцах


















