Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үндэсний их баяр наадмаар ажиллах авто зогсоолууд

Үндэсний их баяр наадмын үеэр дор дурдсан байршлуудад нийт 6470 тээврийн хэрэгслийг байрлуулахаар шийдвэрлэсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний их баяр наадмаар ажиллах авто зогсоолууд
Үндэсний их баяр наадмаар ажиллах авто зогсоолууд. Зураг: МҮОНРТ

Үндэсний их баяр наадмын үеэр дор дурдсан байршлуудад нийт 6470 тээврийн хэрэгслийг байрлуулахаар шийдвэрлэсэн.

Үүнд:

1. “А”, “Д”-“Наадам” центрийн зогсоолд-550 тээврийн хэрэгсэл

2. “Ж”-“Говийн-Од” ХХК-ийн зогсоол-100 тээврийн хэрэгсэл

3. “Ү”-“М Си Эс групп”, И-Мартын баруун зогсоол-400

4. “Г”-Дүнжингарав худалдааны төвийн зогсоол-2000 тээврийн хэрэгсэл

6. “Нээлттэй”-Нарантуул ОУХТ-ийн зогсоол-2000 тээврийн хэрэгсэл

6. “Нээлттэй”-Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зогсоол-120 тээврийн хэрэгсэл

8. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зогсоол-500 тээврийн хэрэгсэл

8. “Нээлттэй”-Мишээл экспогийн зогсоол-400 тээврийн хэрэгсэл

9. “Нээлттэй”-Улаанбаатар төмөр замын зогсоол-400 тээврийн хэрэгсэл байршуулахаар төлөвлөжээ.

Нээлттэй авто зогсоолд автомашинаа байрлуулсан иргэд болон тус чиглэлээс "Төв цэнгэлдэх хүрээлэн"-д хүрэлцэн ирэх наадамчин олонд зориулан нийтийн тээврийн богинын хөдөлгөөнийг эхлүүлж, сурын талбайн урд талын зогсоолд буулгана. Үүнд:

Дүнжингарав худалдааны төв - Төв цэнгэлдэх хүрээлэнМишээл сити - Төв цэнгэлдэх хүрээлэнНарантуул ОУХТ - Төв цэнгэлдэх хүрээлэнУлаанбаатар төмөр зам - Төв цэнгэлдэх хүрээлэн

Харин хотын төвөөс Хүй долоон худаг руу доорх хоёр чиглэлээс тодорхой хуваарийн дагуу нийтийн тээврээр үйлчилнэ.

МУБИС-ийн баруун талын автобусны буудал - Хүй долоон худаг чиглэлд нийт 5 автобус.Төв цэнгэлдэх хүрээлэн - Хүй долоон худаг чиглэлд нийт 10 автобус тус тус үйлчилнэ.

Хуваалцах