Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үндэсний их баяр наадмаар банкнуудын ажиллах цагийн хуваарь

Үндэсний их баяр наадмаар банкнуудын ажиллах цагийн хуваарийг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний их баяр наадмаар банкнуудын ажиллах цагийн хуваарь
Үндэсний их баяр наадмаар банкнуудын ажиллах цагийн хуваарь. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар банкнуудын ажиллах цагийн хуваарийг хүргэж байна.

ТӨРИЙН БАНК: 7 дугаар сарын 11-ний өдөр “Чулуун овоо", “Мустанг" тооцооны төв,

7 дугаар сарын 12-ны өдөр “Занабазар" салбар , “3 дугаар хороолол" тооцооны төв,

7 дугаар сарын 13-ны өдөр "Мөнгөн завьяа", "Өнөр" тооцооны төв,

7 дугаар сарын 14-ны өдөр "50 мянгат", "13 дугаар хороолол" тооцооны төв,

7 дугаар сарын 15-ны өдөр "120 мянгат", "Өргөө" тооцооны төв 11:00-17:00 цагийн хооронд ажиллана.

ХААН БАНК: 7 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд бүх салбар ажиллахгүй юм байна. Харин энэ сарын 13-15-нд Өмнөговь аймаг дахь Оюутолгой тооцооны төвөөс бусад салбар ажиллахгүй. Энэ сарын 16-ны ажлын өдөр Улаанбаатар хотын Дэнжийн мянга, Нарантуул тооцооны төв ажиллахгүй аж.

ХАС БАНК: Баяр наадмын өдрүүдэд “Сансар дахь И-март тооцооны төв” 10:00-22:00 цагийн хооронд ажиллана.

ГОЛОМТ БАНК: 2020 оны 7 дугаар сарын 11-13-ны өдөр “Солонго” салбар 11:00-19:00 цагийн хооронд, долдугаар сарын 11-15 өдөр “Хан-Уул И-март” салбар 09:00-21:00 цагийн хооронд ажиллана.

Худалдаа хөгжлийн банк: Энэ сарын 16-ны өдөр Нарантуул болон Нарны зам салбар амран бусад салбар, тооцооны төв 09:00-17:00, 10:30-16:00 цагийн хооронд ажиллах юм байна.

Хуваалцах