Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт “Playtime” багтжээ

“Playtime” хөгжмийн наадмыг энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт албан ёсоор оруулсан байна. 20 дахь жилдээ зохион байгуулагдах Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн түүхэнд томоохон байр суурийг эзэлдэг энэхүү наадам нь 07 дугаар сарын 7-ны өдрөөс 10-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт “Playtime” багтжээ
Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт “Playtime” багтжээ. Зураг: МҮОНРТ

“Playtime” хөгжмийн наадмыг энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт албан ёсоор оруулсан байна. 20 дахь жилдээ зохион байгуулагдах Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн түүхэнд томоохон байр суурийг эзэлдэг энэхүү наадам нь 07 дугаар сарын 7-ны өдрөөс 10-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Тус наадмын 20 жилийн ойд зориулан нийт 15 тайзнаас 150 гаруй хамтлаг, уран бүтээлчдийг оролцуулахаар төлөвлөөд байгаа юм.Мөн энэ жил наадмын зохион байгуулагчид хүрэлцэн ирэх зочдыг хог хаягдлаа багасгаж, байгальд ээлтэй шийдвэрийг гаргахад нь туслах төсөл хөтөлбөрүүдийг зохион байгуулахаар ажиллаж байгаа аж.

Хуваалцах