Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр /2018.07.11/

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын өнөөдрийн буюу 2018 оны долдугаар сарын 11-ний өдрийн хөтөлбөрийг та бүхэнд хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр /2018.07.11/
Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр /2018.07.11/. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын өнөөдрийн буюу 2018 оны долдугаар сарын 11-ний өдрийн хөтөлбөрийг та бүхэнд хүргэж байна.

8.00-11.40 цагт:

Азарганы уралдаан /Хүй долоон худагт/

08.00 цагт:

Шагайн харвааны хагас шигшээ харваа /Шагайн асарт/

11.00 цагт:

Монгол Улсын Төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслол

11.10 цагт:

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нээж, Төрийн туганд хүндэтгэл үзүүлнэ.

11.20 цагт:

Yндэсний Их Баяр наадмын нээлтийн ажиллагаа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

11.30 цагт:

Шагайн харвааны тэмцээний нээлтийн ажиллагаа /Шагайн асарт/

12.30 цагт:

Шагайн харвааны хагас шигшээ харваа /Шагайн асарт/

13.00-17.00 цагт:

Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

13.00-16.00 цагт:

Хүүхдийн барилдааны нэгийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

13.30-14.00 цагт:

Үндэсний сурын нэгдсэн үзүүлэх харваа /Сурын талбайд/

14.00 цагт:

Хүй долоон худгийн наадмын нээлтийн ажиллагаа /Хүй долоон худагт/

14.00-17.00 цагт:

Их насны морьдын уралдаан /Хүй долоон худагт/

14.30-17.30 цагт:

Үндэсний сурын хана харвааны адаг өрөг /Сурын талбайд/

16.20-18.00 цагт:

Хүүхдийн барилдааны хоёрын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

17.10-20.00 цагт:

Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

17.30-21.30 цагт:

Үндэсний сурын хасаа харвааны эхэн өрөг /Сурын талбайд/

21.00-23.00 цагт:

“Улаанбаатарын үдэш” цэнгүүн /Жанжин Д.Сүхбаатарын талбайд/

23.00 цагт:

Баяр наадмын ёслолын буудлага /Жанжин Д.Сүхбаатарын талбай, Баянхошуу, Маахуур толгой, 7-н буудал орчим/

Хуваалцах