Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр /2018.07.12/

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын өнөөдрийн буюу 2018 оны долдугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөрийг та бүхэнд хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр /2018.07.12/
Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр /2018.07.12/. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын өнөөдрийн буюу 2018 оны долдугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөрийг та бүхэнд хүргэж байна.

07.00-9.20 цагт:

Соёолон насны морьдын уралдаан /Хүй долоон худагт/

08.00 цагт:

Шагайн харвааны шигшээ харваа /Шагайн асарт/

07.00-12.00 цагт:

Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг /Сурын талбайд/

9.00-11.00 цагт:

Хүчит бөхийн барилдааны гурвын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

10.00-11.00 цагт:

Хүүхдийн барилдааны гурвын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

10.30-12.30 цагт:

Дааганы уралдаан /Хүй долоон худагт/

11.20-12.40 цагт:

Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

11.20-12.40 цагт:

Хүүхдийн барилдааны дөрвийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

12.00-14.00 цагт:

Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг /Сурын талбайд/

13.00 цагт:

Шагайн харвааны харваачдад шагнал гардуулах ёслол /Шагайн асарт/

14.00-14.30 цагт:

Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 8 харваачийн харваа /Сурын талбайд/

14.30-15.10 цагт:

Хүчит бөхийн барилдааны тавын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

15.20-15.30 цагт:

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

15.40-16.20 цагт:

Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

15.20-16.00 цагт:

Хүүхдийн барилдааны тавын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

16.10-16.40 цагт:

Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна. /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

16.20-16.40 цагт:

Хүүхдийн барилдааны зургаагийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

16.40-17.20 цагт:

Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

17.30-17.40 цагт:

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

17.50-18.40 цагт:

Хүчит бөхийн барилдааны наймын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

18.30-19.00 цагт:

Хүүхдийн барилдааны долоогийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

19.10-19.20 цагт:

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

19.20-19.50 цагт:

Хүчит бөхийн барилдааны есийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

19.50-20.00 цагт:

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний Их Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна. /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

20.00 цагт:

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмынажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хаана. /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

20.10 цагт:

Үндэсний Их Баяр наадмын хаалтын ажиллагаа, Монгол Улсын Төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол

21.00-23.00 цагт:

“Монгол сонгодог” үдшийн цэнгүүн Жанжин Д.Сүхбаатарын талбайд

Хуваалцах