Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр /2022.07.08/

хүргэнэ.Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам уламжлал ёсоор буриад сур харваагаар үргэлжилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр /2022.07.08/
Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр /2022.07.08/. Зураг: МҮОНРТ

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам уламжлал ёсоор буриад сур харваагаар үргэлжилж байна.

Баяр наадмын хүрээнд өнөөдөр болох зарим үйл явдлын хураангүйг хүргэж байна.


09:00-17:00 цагт: “Монгол наадам" нээлттэй сан хөмрөг-тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд дэлгэгдэж, баяр наадамд зориулсан музейн сан хөмрөгөөс Монголчуудын өв соёл, түүхэн үзмэрийн цуглуулгын дээжээс хүргэнэ.


09:00-18:00 цагт: "Үндэсний сур: Буриад сурын харваа" сурын талбайд явагдана.


09:00-18:00 цагт: АНУ-ын Чикаго хотын Дүрслэх урлаг соёл судлаач, Түүхийн ухааны доктор Ph.D зураач, уран барималч Бэсүд Том Дашням Отгонтөгсийн “Монгол домог” бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд нээгдэнэ.


09:00-18:00 цагт:Байгалийн түүхийн музей, Богд хааны музей, Монголын театрын музей, Монгол цэргийн музей өөрийн өөрийн байранд “Сан хөмрөг” үзэсгэлэнгээ дэлгэнэ.


09:00-18:00 цагт: Чойжин ламын сүм музейн сан хөмрөгөөс дээжлэн хүргэх “Хотол чуулган” үзэсгэлэн үргэлжлэн зохион байгуулагдана.


09:00-18:00 цагт:Улаанбаатар хотын музейд “Хөрөг” Уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдэж, тус музейн сан хөмрөгөөс хүргэнэ.


11:00 цагт: "Монгол хүн, Монгол ирээдүй, Монгол бахархал" уриан дор Монгол орны түүх соёл, аж байдал, зан заншил, үзэсгэлэнт байгаль түүний дахин давтагдашгүй дүр төрх зэргийг өнгөрсөн, одоо, ирээдүй цаг дор уран бүтээлчийн сэтгэл оюун өнгө дүрслэлээр урлагийн гайхамшигт бүтээл болгон хувиргасан уран бүтээлүүдийг толилуулах "Монголын сайхан орноор" уран зургийн үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийнэ.


18:00-19:00 цагт: Үндэсний урлагийн бүхий л үзүүлбэрүүд багтаасан ардын урлагийн цогц хөтөлбөртэй "Nomadic legend" Ардын урлагийн тоглолт Цагаан лавай чуулга /Ган зам чуулга/-ын байранд болно.


Мөн "Playtime" Хөгжмийн 21 дэх удаагийн фестивал "Байгальдаа хайр зарлая!" уриатай, ногоон, тогтвортой хөгжил ба залуусын эрүүл амьдралын хэв маяг гэсэн үзэл санаан дор "Монгол шигтгээн" цогцолборт үргэлжилнэ.

Хуваалцах