Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Үндэсний инновацийн шагнал-2022”-д нэр дэвшүүлсэн бүтээлүүдтэй танилц

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд “Үндэсний инновацийн шагнал”-ыг хоёр жил тутамд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр олгодог.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Үндэсний инновацийн шагнал-2022”-д нэр дэвшүүлсэн бүтээлүүдтэй танилц
“Үндэсний инновацийн шагнал-2022”-д нэр дэвшүүлсэн бүтээлүүдтэй танилц. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд “Үндэсний инновацийн шагнал”-ыг хоёр жил тутамд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр олгодог.

Монгол Улсын Засгийн газрын тогтоол, “Үндэсний инновацийн шагнал олгох журам”-ын дагуу 2022 онд шагналд нэр дэвшүүлсэн бүтээлүүдийг иргэд, хэрэглэгчдэд нээлттэй танилцуулж байна.

Бүтээлүүдтэй танилцахыг хүсвэл Шинжлэх ухаан, технологийн сангийн “Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим”-д хүрэлцэн ирээрэй. Үзэсгэлэн энэ сарын 7-ныг дуустал үргэлжилнэ.

Шилдэг инновацийн бүтээгдэхүүнд:

- Цэвэр байгалийн гаралтай төрөл бүрийн шарх /зүсэгдсэн, шалбарсан, цоорсон, түлэгдэлтийн I-III А зэргийн шархны эдгэрэлтийг түргэсгэх, шархыг цэвэршүүлэх, сорвижилт багасгах олон үйлдэлтэй/ анагаах “КАЛВАЦИН ГЕЛЬ”–(Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн)

- “Sars-cov-2-ын халдварыг илрүүлэх фермент холбоот эсрэг биеийн урвал (ФХЭБУ)-ын оношлуур” (ШУА, Биологийн хүрээлэн)

- Уул уурхайн боловсруулах үйлдвэр, нунтагласан хүдэр /булинга/, баоилгын зутан, элс, дулааны цахилгаан станцын үнс зөөвөрлөх импорт орлох “ТӨВӨӨС ЗУГТАХ ХҮЧНИЙ ШАХУУРГА”– (Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ)

- Өмнөговь аймгийн тал нутагт бэлчээрлэсэн ингэний шингэн сүүг хөрөнгөлөн үйлдвэрийн аргаар боловсруулж амин дэмээр баялаг “ИНГЭНИЙ ХООРМОГ” (Милко ХХК)

Үйлчилгээний салбарын шилдэг инновацид:

- Музейн үзмэрүүдийн аннимэйшн буюу дүрслэх урлагийн бүтээл “ЗЭВ ДИЖИТАЛ МУЗЕЙ” /Гэрэгэ дижитал технологиХХК/ тус тус шагналд нэр дэвшүүлээд байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Хуваалцах