Үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлаа танилцуулав
Өнөөдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх тухай үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангийн хурлыг зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Дүүргийн Засаг даргын Тамгын газар Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, прокурор, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсүүд жилийн турш хийж хэрэгжүүлсэн ажлаа иргэддээ танилцуулав.
Энэхүү үндэсний хөтөлбөр нь Мансууруулах бодисын хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх, донтсон болон хэрэглэгч болсон иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн болон нийгмийн тусламж үйлчилгээ үзүүлэх тогтолцоог сайжруулах, нөхөн үржихүйн болон хүн амын удмын санг хамгаалах, энэ төрлийн гэмт хэргийг бууруулах зорилготой юм.
Үндэсний хөтөлбөрийн хүрээнд дүүрэгт хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодотгосон Засаг даргын захирамж бий. Тайлангийн хурлын үеэр Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд:”... мансууруулах бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргээс ирээдүй хойч үеэ хамгаалахад нутгийн захиргаа, хууль, цагдаагийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо, иргэд та бүхний оролцоо, хамтын ажиллагаа чухал” гэдгийг онцоллоо.