Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үндэсний спортын шилдгүүддээ хүндэтгэл үзүүллээ

Төв аймгийн удирдлагууд Их Монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд Төв нутгийн нэрийг өндөрт өргөсөн үндэсний спортын шилдгүүддээ хүндэтгэл үзүүллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний спортын шилдгүүддээ хүндэтгэл үзүүллээ
Үндэсний спортын шилдгүүддээ хүндэтгэл үзүүллээ. Зураг: МҮОНРТ

Төв аймгийн удирдлагууд Их Монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд Төв нутгийн нэрийг өндөрт өргөсөн үндэсний спортын шилдгүүддээ хүндэтгэл үзүүллээ.

Тодруулбал, улсын их баяр наадамд 40 сумнаас 39 онож түрүүлэн Монгол Улсын “Мэргэн” цол хүртсэн Зуунмод сумын иргэн Э.Цогбаяр, Өсвөрийн бөхийн барилдаанд амжилттай барилдаж 7 давж түрүүлэн Монгол Улсын “Шонхор” цол хүртсэн Заамар сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Б.Ган-Эрдэнэ, мөн амжилттай барилдан 4 давж шөвгийн 8-д үлдсэн сурагч Н.Нямдаваа, Батсүмбэр сумын сурагч Н.Баттулга, Хурдан морины уралдаанд 1 түрүү, 4 айраг, Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-8” уралдаанд азарга түрүүлгэсэн Баян сумын уяач Б.Нямжав, шүдлэн насанд түрүү хүртсэн Алтанбулаг сумын уяач Г.Ганбаяр нарт Аргалант суманд зохион байгуулагдсан “Төв түмний цэнгэл” баяр наадмын үеэр аймгийн ИТХ болон Засаг даргаас хүндэтгэл үзүүлсэн байна.

Мөн энэ үеэр “Монгол Улсын мэргэн” Э.Цогбаярт үндэсний сурын харваагаар өндөр амжилт үзүүлснийг үнэлж, Аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж, цаашид бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийх нөхцөл боломжоор хангаж, спортын улам их амжилт гаргахад дэмжлэг үзүүлж ажиллахаа шинэхэн Улсын мэргэндээ хэлж амжилт хүслээ.

Хуваалцах