Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Үндэсний спортын VII наадамд спортын 13 төрөлд 1700 орчим тамирчин өрсөлдөнө

Тус наадмын нээлтийн ёслол өнөөдөр болно. Энэ удаагийн наадамд спортын 13 төрөлд 21 аймаг, есөн дүүргийн нийт 1700 орчим тамирчин өрсөлдөж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний спортын VII наадамд спортын 13 төрөлд 1700 орчим тамирчин өрсөлдөнө
Үндэсний спортын VII наадамд спортын 13 төрөлд 1700 орчим тамирчин өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Үндэсний спортын VII наадам Хүйн долоон худагт өчигдөр эхэлж, сур харвааны хоёр төрөлд өрсөлдөөн өрнөж байна. Үндэсний сур харвааны төрөлд 25 багийн 278 тамирчин цэц сорьсноос А хэсгээс Орхон аймаг, Хан-Уул дүүрэг, В хэсгээс Завхан аймаг, С хэсгээс Дорноговь аймаг, Хэнтий, D хэсгээс Сэлэнгэ, Багахангай дүүргийн баг шалгарч, өнөөдөр шигшээ тэмцээнд цэц мэргэнээ сорин өрсөлдөх юм байна.

Тус наадмын нээлтийн ёслол өнөөдөр болно. Энэ удаагийн наадамд спортын 13 төрөлд 21 аймаг, есөн дүүргийн нийт 1700 орчим тамирчин өрсөлдөж байна.

Хуваалцах