Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Монгол Улсын Их Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 7 дугаар тогтоолоор Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэ,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн анхдугаар хурал боллоо
Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн анхдугаар хурал боллоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Их Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 7 дугаар тогтоолоор Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Ж.Батсайхан, Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Шинжлэх ухааны академийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар нарыг оролцуулан шинэчлэн баталсан.

Зөвлөлийн анхдугаар хурлыг өнөөдөр зохион байгууллаа. Энэ үеэр Зөвлөлийн үйл ажиллагааны журам, ҮСХ-ны үйл ажиллагаа, 2017 оны онцлог ажлууд, Үндэсний статистикийн салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцаж хэлэлцлээ.

Зөвлөлийн гишүүд Үндэсний статистикийн хорооны албан хаагчидтай уулзаж статистикийн үйл ажиллагаандаа олон улсын туршлага, арга аргачлалыг нэвтрүүлсэн, дотооддоо төдийгүй олон улсад нэр хүндтэй байгууллага гэдгийг онцолж, цаашдын ажилд амжилт хүссэн юм.

Хуваалцах