Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үндэсний цахим шуудан өнөөдрөөс хэрэглээнд нэвтэрлээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам төрийн цахим үйлчилгээг ил тод, шуурхай хүртээмжтэй, аюулгүй хүргэх зорилгоор төр, иргэнийг холбосон мэдээлэл дамжуулах албан ёсны цахим суваг болох “Үндэсний цахим шуудан”-ийн /www.mail.e-mongolia.mn/ системийн хөгжүүлэлтийг хийж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний цахим шуудан өнөөдрөөс хэрэглээнд нэвтэрлээ
Үндэсний цахим шуудан өнөөдрөөс хэрэглээнд нэвтэрлээ. Зураг: МҮОНРТ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам төрийн цахим үйлчилгээг ил тод, шуурхай хүртээмжтэй, аюулгүй хүргэх зорилгоор төр, иргэнийг холбосон мэдээлэл дамжуулах албан ёсны цахим суваг болох “Үндэсний цахим шуудан”-ийн /www.mail.e-mongolia.mn/ системийн хөгжүүлэлтийг хийж, хэрэглээнд нэвтрүүллээ.

Энэхүү систем нь Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд иргэний улсын бүртгэлийн дугаараар шууд үүсгэгдэх бөгөөд уг системээр дамжуулан иргэд төрийн байгууллагад өргөдөл, санал хүсэлт гаргах мөн хариу мэдэгдлийг хүлээн авах боломжтой юм.

Иргэн та www.e-mongolia.mn сайт болон e-mongolia гар утасны аппликейшны тусламжтайгаар үндэсний и-мэйлээ ашиглах боломжтой. Түүнчлэн www.mail.e-mongolia.mn хаягаар нэвтрэх боломжтой гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.

Хуваалцах