Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Үндэсний өгөх өдөр”-өөр ихрүүдийн гэр бүлд байр өгчээ

Арваннэгдүгээр сарын 1-ний өдрийг орон даяар "Үндэсний өгөх өдөр" болгон тэмдэглэдэг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Үндэсний өгөх өдөр”-өөр ихрүүдийн гэр бүлд байр өгчээ
“Үндэсний өгөх өдөр”-өөр ихрүүдийн гэр бүлд байр өгчээ. Зураг: МҮОНРТ

Арваннэгдүгээр сарын 1-ний өдрийг орон даяар "Үндэсний өгөх өдөр" болгон тэмдэглэдэг. Энэ өдөртэй холбогдуулан Дорнод аймгийн хувьд 3 ихэр хүүхэдтэй Н.Баттулга, Н.Оюунномин нарын гэр бүл болон жил дараалан 2 ихэр төрүүлсэн 4 ихэр хүүхэдтэй Э.Ганзориг, Б.Хонгорзул нарын гэр бүлд тус бүр 2 өрөө орон сууц бэлэглэжээ.

Төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ч өөрөө арван нэгэн хүүхэдтэй өнөр өтгөн айлын ууган хүү. Тэрбээр олон хүүхэдтэй эцэг, эхчүүдийн жаргал, зовлонг өөрийн биеэр мэдэх хүний хувьд олон ихэр хүүхэдтэй залуу эцэг, эхчүүддээ туслах нь зүйтэй гэж үзсэн байна.

Хуваалцах