Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Гадаадын иргэн харьяатын газрын удирдлагууд мах, махан бүтээгдэхүүн болон мал эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.
Мэдээллийн алба

Гадаадын иргэн харьяатын газрын удирдлагууд мах, махан бүтээгдэхүүн болон мал эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн, Виз зөвшөөрлийн газрын дарга Ч. Нармандах, Хяналт шалгалтын газрын дарга Н.Баянмөнх нар оролцсон бөгөөд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч томоохон компани, мал эмнэлэгийн удирдлагууд оролцож хөрөнгө оруулагч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй гадаад иргэдийн Монгол Улсад нэвтрэх виз, визийн зөвшөөрлийн чиглэлээр тулгамдаж буй асуудлын талаар нээлттэй ярилцаж, үзүүлэх хөнгөлөлт чөлөөлөлтийн талаарх санал, хүсэлтээ уламжлав.
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн: Засгийн газраас дотоодын үйлдвэрлэл, экспортыг дэмжих бодлого баримталж буй. Уг бодлогын хүрээнд дотооддоо үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудыг бодлогоор дэмжих, улмаар манай байгууллагын эрхлэх чиг үүрэгтэй холбоотой виз, визийн зөвшөөрлийн асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хүрээнд бид дэмжиж ажиллах болно гэдгээ хэлсэн юм.



















