Үндэсний үйлдвэрлэлийг дэмжихийн тулд импортын татварыг 20-30 хувь хүртэл үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого барьж байна
Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнтэй ижил төрлийн бараа бүтээгдэхүүнээс 5 хувийн Гаалийн татвар авч байна.
Мэдээллийн алба

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн тулд импортын татварыг 20-30 хувь хүртэл үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого барьж байна.
Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнтэй ижил төрлийн бараа бүтээгдэхүүнээс 5 хувийн Гаалийн татвар авч байна. Энэ нь үндэсний үйлдвэрлэлийг хамгаалж чадахгүй. Тиймээс үндэсний үйлдвэрлэлээ хамгаалж импортын татварыг 20-30 хувь хүртэл үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлогын шийдвэр гарган ажиллаж байна гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун онцоллоо.
Mongolian National Radio · Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун
Гадны бүтээгдэхүүн дээр Гаалийн татварын хувь хэмжээг үе шаттай нэмэгдүүлснээр үйлдвэрлэгчид дотоодоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ чөлөөтэй борлуулах нөхцөл боломж бүрдэнэ гэлээ.


















