Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үндэсний үйлдвэрүүд энэ жил 40.8 мянган тонн хонины ноос бэлтгэнэ

Хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчилсэн.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний үйлдвэрүүд энэ жил 40.8 мянган тонн хонины ноос бэлтгэнэ
Үндэсний үйлдвэрүүд энэ жил 40.8 мянган тонн хонины ноос бэлтгэнэ. Зураг: МҮОНРТ

Үндэсний үйлдвэрүүд энэ жил 40.8 мянган тонн хонины ноос бэлтгэнэ. Харин 1.1 мянган тонн тэмээний ноос бэлтгэхээр төлөвлөж байна. Хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчилсэн. Ингэхдээ хэвийн үргэлж ноосонд 1500 төгрөгийн урамшуулал олгохоор болжээ. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүүгээс тодрууллаа.

Mongolian National Radio · Үндэсний үйлдвэрүүд энэ жил 40.8 мянган тонн хонины ноос бэлтгэнэ

Өнгөрсөн жил 85 үндэсний үйлдвэр, хоршоо, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд нийт 13 мянга 219 тонн ноос бэлтгэж тушаасан. Нийт 46 мянга 828 малчинд 19 тэрбум 419 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгосон байна.

Хуваалцах