Үндэсний зөвлөлөөс мэдээлж байна
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл 2014 оны 12-р сарын 18-нд хуралдаж, МҮОНРТ-ийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах, уг байгууллагын удирдлагын төвлөрлийг өөрчилж,
Мэдээллийн алба

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл 2014 оны 12-р сарын 18-нд хуралдаж, МҮОНРТ-ийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах, уг байгууллагын удирдлагын төвлөрлийг өөрчилж, үндсэн нэгжүүдийн эрх үүрэг, хариуцлага, бүтээлч чанарыг дээшлүүлэх, орон тоо, зардлыг бууруулж, төсөв санхүүгийн хэмнэлтийн чанга зарчим тогтоох зэрэг шинэчлэлийн чанартай чухал чухал асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр төлөвлөсөн боловч Үндэсний зөвлөлийн гишүүн Д.Гантөмөр, Ч.Дамбажав, Б.Ганболд, С.Мягмар нар хуралд ирээгүйгээс хуульд заасан хурлын ирц бүрдэхгүй нөхцөл үүсэж, ажил хэргийг ноцтой саатуулсныг радио сонсогч, телевиз үзэгч олон түмэнд үнэнээр нь мэдээлж байна.


















