Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ундны ус түгээх 24 цагийн ажиллагаатай худагтай болов

Энэхүү худаг ашиглалтад орсноор иргэд ажлын болон ажлын бус цагуудаар картаа уншуулаад ундныхаа усыг авах бүрэн боломжтой болж байгаа юм. Иргэд 3500 төгрөгөөр 1000 төгрөгийн 500 литр ус авах картыг худалдаж авах юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ундны ус түгээх 24 цагийн ажиллагаатай худагтай болов
Ундны ус түгээх 24 цагийн ажиллагаатай худагтай болов. Зураг: МҮОНРТ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нэгдүгээр багт байрлах нийтийн халуун усны хажууд 24 цагийн ажиллагаатай ундны ус түгээх ухаалаг байр шинээр ашиглалтанд орж нээлтээ хийлээ.

Нээлтэд аймгийн засаг дарга Ц.Мөнхнасан, Эрдэнэбулган сумын Засаг дарга Ж.Гурвантамир, Ундарга ХХК-ийн захирал М.Батболд нар оролцлоо. 24 цагийн турш өөрсдийн ажлын цаг завдаа тааруулан ундны ус авах боломжтой болсон иргэд сэтгэл хангалуун байна.

Энэхүү худаг ашиглалтад орсноор иргэд ажлын болон ажлын бус цагуудаар картаа уншуулаад ундныхаа усыг авах бүрэн боломжтой болж байгаа юм. Иргэд 3500 төгрөгөөр 1000 төгрөгийн 500 литр ус авах картыг худалдаж авах юм.

Харин карт сунгах бол цахим хэлбэрээр ч сунгаж болох боломжтойг “Ундарга” ХХК-аас хэлж байна.

Дээрх компани нь энэ онд Эрдэнэбулган сумын төвд дөрвөн байршил бүхий газарт ундны ус түгээх ухаалаг байрыг байгуулах аж.

Хуваалцах