Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчид дөрвөн ажлын хэсгийн саналыг танилцууллаа

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил арга зүйн туслалцаагаар хангах дэд хэсэг өнөөдөр (2019.07.10) хуралдлаа. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан да

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчид дөрвөн ажлын хэсгийн саналыг танилцууллаа
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчид дөрвөн ажлын хэсгийн саналыг танилцууллаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил арга зүйн туслалцаагаар хангах дэд хэсэг өнөөдөр (2019.07.10) хуралдлаа. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан даргалж, Төрийн байгуулалтын байнгын хорооны референтүүд, дэд ажлын хэсгийн гишүүд оролцлоо.

Ажлын дэд хэсгийн гишүүд Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсэг, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсэг, Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсэг, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгүүдээс гарсан саналын томьёолол тус бүрийг эхийг баригчид танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан ажлын дэд хэсгүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хүрээнд нэг бүрчлэн хэлэлцсэнийг үзэж танилцаад зарим үүрэг даалгаврыг ажлын дэд хэсгийн гишүүдэд өглөө.

Хуваалцах