Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ

УИХ-ын чуулганы /2018.05.30/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын гадаад бодлогын талаарх мэдээллийг хаалттай горимоор сонсов.

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ
Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын чуулганы /2018.05.30/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын гадаад бодлогын талаарх мэдээллийг хаалттай горимоор сонсов.

Дараа нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 06 дугаар дүгнэлтийг сонсов. Үндсэн хуулийн цэцийн 06 дугаар дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат танилцуулсан юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр дунд суудлын хуралдаанаараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцээд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн “Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ” гэсэн 44 дүгээр зүйлийн 44.2.13 дахь заалтаар төлбөр төлөгчийн банк, эрх бүхий хуулийн этгээдэд данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох арга хэмжээг хуульд заасан үндэслэл, журмын дагуу авч болохоор заасан нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төр нь … өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын “хөдлөх … хөрөнгө эзэмших, өмчлөх … эрхтэй. …” гэснийг тус тус зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Цэцийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй юм.

Хуваалцах