Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан болно

Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан болноҮндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуулийн зарим заалт

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан болно
Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан болно. Зураг: МҮОНРТ

Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан болноҮндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцэх юм.

Энэ хуульд ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтоохоор заажээ.

Энэ нь Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны шударга ёсны болон тэгш байдлын зарчмыг зөрчсөн гэсэн мэдээллийг нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн байна. Энэ дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэхээр болжээ.

Хуваалцах