Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

Тус хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийг авч хэлэлцэх аж.

Д.
Д.Мягмардорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно. Зураг: МҮОНРТ

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 24-ний өдөр болох гэнэ. Тус хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийг авч хэлэлцэх аж. Тодруулбал, уг хэсэгт “Хуульч нь энэ хуулийн 24.1.5-д заасан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулахдаа энэ хуулийн 30, 31 дүгээр зүйлд заасны дагуу шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэсэн байна” гэж заасан нь Үндсэн хуулийн Тавин зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэснийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэх юм байна.

Хуваалцах