Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд төлбөрт гаргуулсан боловч худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан тохиолдолд гүйцэтгэх баримт бичгийг төлбөр а

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно. Зураг: МҮОНРТ

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан энэ сарын 23-ны өдөр болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд төлбөрт гаргуулсан боловч худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан тохиолдолд гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцааж, түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байхаар заасан нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг өмнө нь Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан билээ.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан энэ сарын 23-ны өдөр болно.

Дээрх дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн тул Үндсэн хуулийн цэц энэхүү маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэхээр болов гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл,мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Хуваалцах