Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өндөр барилгуудад шалгалт хийж эхэллээ

Холбогдох дүрэм, журам, хөдөлмөр хамгааллын эрх зүйн актууд их байгаа ч барилгатай холбоотой үйлдвэрлэлийн осол гарсаар байна. Энэ нь барилгын компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдал, техник, тоног төхөөрөмжийг ашиглахдаа холбогдох дүрэм журам, заавар, стандартын дагуу хийж хэрэгжүүлээгүй, нөгөө талаас

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өндөр барилгуудад шалгалт хийж эхэллээ
Өндөр барилгуудад шалгалт хийж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Холбогдох дүрэм, журам, хөдөлмөр хамгааллын эрх зүйн актууд их байгаа ч барилгатай холбоотой үйлдвэрлэлийн осол гарсаар байна. Энэ нь барилгын компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдал, техник, тоног төхөөрөмжийг ашиглахдаа холбогдох дүрэм журам, заавар, стандартын дагуу хийж хэрэгжүүлээгүй, нөгөө талаас зарим ажилтнууд нь аюулгүй ажиллагааны дүрэм, журам, стандартыг мөрдөж хэвшээгүй зэрэгтэй холбоотой юм. Үүний нэг илрэл нь 2014 он гарснаас хойш барилгаас үүдэлтэй ослоос шалтгаалж дөрвөн хүн нас баржээ. Тиймээс МХЕГ-аас төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулан барилгын компаниудад шалгалт явуулж эхэлжээ.

Тус шалгалтанд Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдэд шинээр баригдаж буй 17 болон түүнээс дээш давхар барилга байгууламжийн ажлын явц байдал, барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хамруулан шалгах аж.

Хяналт шалгалтын явцад тухайн барилгын компанийн ажилчдад зөвлөн туслах үйлчилгээ, сургалтыг газар дээр нь зохион байгуулах бөгөөд сургалтанд БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа ба эрүүл ахуйн агентлагаас МХЕГ-т бэлэглэсэн иж бүрэн тоноглогдсон автобусыг ашиглах юм.

Хуваалцах