Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

“Өндөр гүйцэтгэлтэй баг” сэдэвт сургалт хийлээ

Гадаадын иргэн, харьяатын газар нь албан хаагчдад шинэ мэдлэг өгч, мэдээ мэдээллээр хангах зорилготой “Мэдээллийн цаг” хөтөлбөрийг долоо хоног бүрийн баасан гарагт тогтмол зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Өндөр гүйцэтгэлтэй баг” сэдэвт сургалт хийлээ
“Өндөр гүйцэтгэлтэй баг” сэдэвт сургалт хийлээ. Зураг: МҮОНРТ

Гадаадын иргэн, харьяатын газар нь албан хаагчдад шинэ мэдлэг өгч, мэдээ мэдээллээр хангах зорилготой “Мэдээллийн цаг” хөтөлбөрийг долоо хоног бүрийн баасан гарагт тогтмол зохион байгуулж байна. Энэ удаад Боомт, орон нутгийн хэлтсээс “Ганабелл” сургалтын төвийн багш Т. Амарсанааг урьж “Өндөр гүйцэтгэлтэй баг” сэдэвт 1 цагийн сургалтыг төвийн албан хаагчдын дунд зохион байгууллаа.



Уг сургалтаар багаар ажиллахын давуу тал, үр дүн, багаар хэрхэн өндөр гүйцэтгэлтэй ажиллаж сурах талаарх сонирхолтой мэдээллийг өгсөн юм. Түүнчлэн багийн ажиллагаанд зохион байгуулалт, тогтолцоот чанар, хамтын удирдлага, багийн дэмжлэг, үнэнч чанар чухал болохыг сургалтын үеэр тодотголоо.

Хуваалцах