Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өндөр тодролын HD форматын тоног төхөөрөмжийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Студи 600, Студи 150-ийн тоног төхөөрөмжийг өндөр тодролын HD форматад шилжүүлэх тоног төхөөрөмжийг нийлүүлэх

MNB тендер

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өндөр тодролын HD форматын тоног төхөөрөмжийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа
Өндөр тодролын HD форматын тоног төхөөрөмжийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа. Зураг: МҮОНРТ

Нээлттэй сонгон шалгаруулалтын урилга

Огноо: 2017 оны 07 дугаар сарын 19-ны өдөр

Нээлттэй тендер шалгаруулалтын нэр:

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО ТЕЛЕВИЗИЙН СТУДИ 600, СТУДИ 150-ИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ӨНДӨР ТОДРОЛЫН HD ФОРМАТАД ШИЛЖҮҮЛЭХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ НИЙЛҮҮЛЭХ нээлттэй тендерт урьж байна.

Сонгон шалгаруулалт: № MNB-2017/VII 2.3.1-1

Оролцохыг хүссэн ААН, албан байгууллагууд дараах материалыг заавал бүрдүүлэн ирүүлнэ.

  1. Ижил төстэй ажил үйлчилгээ гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл

  • Сүүлийн 3 жил ижил төстэй бараа материал нийлүүлсэн гэрээний акт

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил тутмын борлуулалтын орлогын хэмжээ нь санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.

  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон хөрөнгийн баталгаа, авах зээлийн хэмжээ нь санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.

  1. Санхүүгийн тайлан /сүүлийн 3 жил аудитаар баталгаажуулсан/

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоног хүчинтэй байна.

Тендерийн баталгааны үнэ 55,000,000 төгрөг /Тавин таван сая / байна.

Гүйцэтгэлийн баталгаа нь гэрээний үнийн дүнгийн 5 хувь байна.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг дараах хаягаар авч болно.

Харилцах утас: +(976)-(11)-327944-2178,

+(976)-(11)-70117004-2178,

Факс: +(976)-(11)-326738,

Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Хувьсгалын зам 3, МҮОНРТ-ийн байр

Цахим хаяг: www.tender.gov.m

www.mnb.mn

www.pcsp.gov.mn

Тендерийн материалыг хүлээн авах эцсийн хугацаа: 2017/08/21-ны өдрийн 11 цаг 00 минут

Тендер нээх цаг: 2017/08/21-ны 11 цаг 30 минутанд МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд нээнэ.

Заасан хугацаанаас хоцорсон болон эсвэл битүүмжлээгүй ирүүлсэн материалыг санал ирүүлээгүйд тооцно.

Тендерийн баримт бичгийг худалдан авах үнийг Төрийн банкан дахь МҮОНРТЕЛЕВИЗ-ийн 100 000 198 061 тоот дансанд тушааж авна уу.

Жич: Тендерийн материалыг худалдах үнэ 50,000 төгрөг

Хуваалцах