Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна

Онцгой байдлын ерөнхий газраас Хөвсгөл аймагт Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг энэ сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна
Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газраас Хөвсгөл аймагт Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг энэ сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Сургууль зохион байгуулахтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн гуравдугаар сарын 15-ны өдрийн 18:00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнууд ажлын тусгай горимд уртасгасан цагаар ажиллаж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, бэлтгэл ажлыг хангуулахыг үүрэг болгоод байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах