Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар зарлиг, Засгийн газрын 2020 оны 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар зарлиг, Засгийн газрын 2020 оны 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2020 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн А/49 дүгээр тушаалаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны нийт ажилтан, албан хаагчдыг 2020 оны гуравдугаар сарын 2 хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллах хуваарь, ажлын төлөвлөгөөг баталлаа.
Үүний дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хамт олон холбогдох байгууллагуудтай мэдээлэл солилцох, шуурхай удирдлагаар хангах, бодит мэдээлэл хүргэх, газар дээр нь хянаж шалгах зэргээр ажиллаж эхлээд байна.

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба


















