Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үнэ хаялцуулах замаар дуудлага худалдааг зохион байгууллаа

Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын болон мөн оны 466 дугаар тогтоолоор батлагдсан “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд “Тавантолгой”ХК нь уурхайгаас олборлосон нүүрсийг Монголы

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үнэ хаялцуулах замаар дуудлага худалдааг зохион байгууллаа
Үнэ хаялцуулах замаар дуудлага худалдааг зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын болон мөн оны 466 дугаар тогтоолоор батлагдсан “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд “Тавантолгой”ХК нь уурхайгаас олборлосон нүүрсийг Монголын хөрөнгийн биржийн арилжаагаар борлуулахын зэрэгцээ Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.1, 197.2 дахь хэсэгт заасны дагуу худалдан авагч аж ахуй нэгжүүдэд үнэ хаялцуулах замаар нээлттэй дуудлага худалдааг 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр анх удаа зохион байгуулж 100.000тн нүүрсийг 173.3 ам доллараар борлууллаа.

Өмнөх жилүүдэд уурхайн ам нөхцөлөөр 1 тонн нүүрсний үнэ 100 хүртэл ам доллароор худалдаалж байсан бол энэхүү дуудлага худалдаагаар 1 тонн нүүрсийг БНХАУ-ын Ганц мод боомтын хил нөхцөлөөр 173.3 ам доллар хүргэж дуудлага худалдаа амжилттай боллоо.

Эх сурвалж: ТаванТолгой ХК

Хуваалцах