“Үнэ цэн” мюзикл тоглогдоно
Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын 90 жилийн ой, Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойд зориулан бүтээсэн “Үнэ цэн” мюзикл үзэгчдийн хүртээл болсоор байгаа билээ.
Мэдээллийн алба

Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын 90 жилийн ой, Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойд зориулан бүтээсэн “Үнэ цэн” мюзикл үзэгчдийн хүртээл болсоор байгаа билээ.
Энхийг сахиулагч Монгол цэргүүдийн бахархал, эрчүүдийн нөхөрлөл, энхийг дэмжих ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэх хугацаанд тохиолдох олон үйл явдал, тэсвэр тэвчээрийг илтгэн харуулах тус бүтээлийг зорин ирэх үзэгчид сэтгэл дүүрэн агаад гайхам мэдрэмжийг авч байгаагаа илэрхийлсээр байна.

"Монгол цэрэг Дэлхийн цэрэг" хэмээх их алдрыг уран бүтээлээр дамжуулан дархалж, энхийг сахиулагч цэргүүдийнхээ хийморийг бадрааж буй “Үнэ цэн” мюзикл 6 дугаар сарын 3-ны өдрөөс 8-ны өдрүүдэд Офицеруудын ордонд 18.00 цагаас тоглогдох юм гэж ЗХЖШ-аас мэдээллээ.


















