Үнэгүй үйлчлэх музейн хаяг, цагийн хуваарь
Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд, залууст монгол ахуй, өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын эхний 7 хоногт “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулж хэвшүүлэхээр БСШУС-ын сайд шийдвэрлэжээ.
Мэдээллийн алба

БСШУСЯ "Музейн нээлттэй өдрүүд"-ийг пүрэв гарагаас эхлэн долоо хоногийн турш орон даяар музейг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх гэж байна.Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд, залууст монгол ахуй, өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын эхний 7 хоногт “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулж хэвшүүлэхээр БСШУС-ын сайд шийдвэрлэжээ.Дараах хүснэгтээс нийслэлд үнэ төлбөргүй үйлчлэх музейнүүдийн хаяг, байршил, цагийн хуваарийн мэдээллийг аваарай.
№МузейХаягЦагийн хуваарь1Ан агнуурын музей Баянгол дүүрэг. Гандантэгчилэн хийдийн урд хаалганаас уруудах замын зүүн талдДаваа-Бямба 09.00-18.002Богд хааны ордон музей Хан-Уул дүүрэг, Зайсан явах замын баруун талдМягмар, Лхагва гарагт амарна. Бусад өдөр 10.00-18.003Г.Жуковын музей Баянзүрх дүүрэг. Отгонтэнгэр Их сургуулийн баруун талд Г.Жуковын хөшөөний зүүн талдМягмарт амарна. Бусад өдөр 08.00-17.004Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей Чингэлтэй дүүрэг. Худалдаа хөгжлийн банкны төв байрны баруун талд, Барилгачдын талбайАжлын өдрүүдэд 10.00-17.005Монгол цэргийн музей Хил хамгаалах ерөнхий газрын зүүн талд, ИЗИС-н чанх урдМягмарт амарна. Бусад өдөр 10.00-17.006Монголын уламжлалт анагаах ухааны музей Хан-Уул дүүрэг, Богдын хааны ордон музейн баруун талд, хамар хашааӨдөр бүр 10.00-17.007Монголын үндэсний музей Сүхбаатар дүүрэг, Засгийн газрын ордны баруун талдНям, даваад амарна. Бусад өдөр 09.00-16.308Монголын үндэсний хувцасны музей Сүхбаатар дүүрэг, Гадаад хэргийн яамны баруун талд, Гранд оффисын байрандАжлын өдрүүдэд 10.00-18.009Театрын музей Сүхбаатар дүүрэг, Соёлын төв өргөөний арын 2 аркны дундАжлын өдрүүдэд 10.00-18.00Амралтын өдрүүдэд 11.00-17.0010Улаанбаатар хотын түүхийн музей Баянзүрх дүүрэг, Бөхийн өргөөний зүүн талдАжлын өдрүүдэд 08.00-17.0011Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей Сүхбаатар дүүрэг. Гранд оффис байрны урд талдАжлын өдрүүдэд 10.00-17.0012Чингис хааны өв соёлын музей Хуучнаар хүнсний 4-р дэлгүүрийн зүүн талын 9 давхар шар байрны 3 давхарт 5 тоотӨдөр бүр 10.00-18.0013Чойжин ламын сүм музей Сүхбаатар дүүрэг, UB Mart худалдааны төвийн баруун талдДаваа, мягмарт амарна. Бусад өдөр 10.00-16.00


















