Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үнэлгээ, гэрчилгээжүүлэлтийн үйл ажиллагаа, олон улсын чиг хандлагын талаар сургалт хийв

Азийн хөгжлийн банкны “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” төслийн дэмжлэгтэйгээр Үнэлгээ, гэрчилгээжүүлэлтийн үйл ажиллагаа, олон улсын чиг хандлагын талаар МБС-ын байгууллагын удирдлагуудад зориулсан сургалт хийжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үнэлгээ, гэрчилгээжүүлэлтийн үйл ажиллагаа, олон улсын чиг хандлагын талаар сургалт хийв
Үнэлгээ, гэрчилгээжүүлэлтийн үйл ажиллагаа, олон улсын чиг хандлагын талаар сургалт хийв. Зураг: МҮОНРТ

Азийн хөгжлийн банкны “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” төслийн дэмжлэгтэйгээр Үнэлгээ, гэрчилгээжүүлэлтийн үйл ажиллагаа, олон улсын чиг хандлагын талаар МБС-ын байгууллагын удирдлагуудад зориулсан сургалт хийжээ.

Сургалт Үнэлгээ, гэрчилгээжүүлэлтийн олон улсын туршлага, чиг хандлага болон түүнд нийцүүлэн өөрийн орны нөхцөлд санал болгож буй үнэлгээний үйл явц болон холбогдох судалгааг танилцуулах, мэргэжлийн боловсролын салбарын удирдах ажилтанг чадавхжуулах зорилготой юм.



Сургалтын эхний өдрийг Азийн хөгжлийн банкны Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төслийн Чадамжид суурилсан үнэлгээний бүрэлдэхүүнийг хэрэгжүүлэгч HRD Korea олон улсын байгууллагын зөвлөх Др.Пак, үндэсний зөвлөхүүд удирдан явуулсан бол хоёр дахь өдөр Хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлууд, Хууль тогтоомжийн хэрэглээ, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, Удирдах ажилтны харилцааны сэтгэл зүй болон амжилтын үндэс агуулгын хүрээнд Монгол улсын гавьяат хуульч, ХНХЯ-ны мэргэжилтэн Д.Ренчиндорж, ХХҮЕГ-ын мэргэжилтэн Т.Лхагвасүрэн, Архивын ерөнхий газрын мэргэжилтэн Ш.Дариймаа, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Д.Дуламсүрэн, Үндэсний статистикийн газрын шинжээч Б.Анхзаяа, Хүний нөөцийн хөгжлийн үндэсний зөвлөлийн гишүүн Б.Батгэрэл, МУБИС-ийн багш, доктор О.Мягмар, МХАҮТ-ийн ажилтан А.Энхцэцэг, Константин Маломуж нар илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Сургалтад Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын 60 гаруй төлөөлөл, мөн ХНХЯ, ХХҮЕГ-ын МББХГ, Азийн хөгжлийн банкны Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төслийн нийт 80 оролцогч хамрагдлаа.

Хуваалцах