Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

“Үнэн ба зөв” намын дарга УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг халз мэтгэлцээнд дуудав

“МАНАН-г устгах арга зам” сэдэвт халз мэтгэлцээнд дууджээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Үнэн ба зөв” намын дарга УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг халз мэтгэлцээнд дуудав
“Үнэн ба зөв” намын дарга УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг халз мэтгэлцээнд дуудав. Зураг: МҮОНРТ

“Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг “МАНАН-г устгах арга зам” сэдэвт халз мэтгэлцээнд дууджээ. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан нарын гишүүдтэй хамтран “МАНАН” дэглэмийн эсрэг жагсаал зохион байгуулж, суулт зарлан УИХ-ын дарга М.Энхболдыг ажлаасаа чөлөөлөгдөх ёстой гэсэн хүчтэй акц өрнүүлсэн билээ. Ийн өнгөрсөн мягмар гарагийн УИХ-ын чуулганаар хэлэлцэж, санал хураалтад оролцсон 65 гишүүний 66.2 хувийн саналаар УИХ-ын даргыг ажлаас нь чөлөөлсөн.

Дашрамд дуулгахад, Улсын Дээд шүүх 2017 оны зургаадугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар А.Отгонбаатар даргатай “Үнэн ба зөв” намыг улс төрийн намын улсын бүртгэлд бүртгэсэн. Ийн тус нам Улсын бүртгэлд бүртгүүлсэн 26 дахь нам болсон юм.

Хуваалцах