Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Үнэний төлөө” шагналыг сэтгүүлч С.Будрагчаа хүртлээ

Глоб Интернэшнл төвөөс Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан олгодог 14 дэх удаагийн “Үнэний төлөө” шагналыг сэтгүүлч С.Будрагчаа хүртлээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Үнэний төлөө” шагналыг сэтгүүлч С.Будрагчаа хүртлээ
“Үнэний төлөө” шагналыг сэтгүүлч С.Будрагчаа хүртлээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож байна. 1993 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгож, 1994 оноос тэмдэглэсээр ирсэн юм.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан өнөөдөр Глоб Интернэшнл төв, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс хамтран “Цахим дайралтад өртсөн сэтгүүл зүй” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Түүнчлэн Глоб Интернэшнл төвөөс Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан олон нийтэд үнэнийг хэлэхийн төлөө мэргэжлийн эр зориг гаргаж, хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахад хувь нэмэр оруулсан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг онцлон шагнадаг “Үнэний төлөө” шагнал гардуулав.

Глоб Интернэшнл төвөөс Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан олгодог 14 дэх удаагийн “Үнэний төлөө” шагналыг сэтгүүлч С.Будрагчаа хүртлээ.

Хуваалцах