Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үнэт цаасны компаниудад зориулсан сургалт боллоо

Санхүүгийн зохицуулах хороо Япон Улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагатай хамтран үнэт цаасны компаниудад “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах сан”-гийн тухай танилцуулга-сургалт хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үнэт цаасны компаниудад зориулсан сургалт боллоо
Үнэт цаасны компаниудад зориулсан сургалт боллоо. Зураг: МҮОНРТ

Санхүүгийн зохицуулах хорооЯпон Улсын хамтын ажиллагааны “Жайка”байгууллагатай хамтран үнэт цаасны компаниудад “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах сан”-гийн тухай танилцуулга-сургалт хийлээ. Энэ сангийн тухай ерөнхий ойлголт, түүний үүрэг, бүтэц болон эрх зүйн зохицуулалтын талаар сургалт зохион байгуулж, Япон болон бусад улс орны туршлагаас танилцуулахыг үнэт цаасны зах зээлд бизнес эрхэлж буй оролцогчид өөрсдөө хүссэн юм.

Танилцуулга-сургалтаар Японы Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах сангийн удирдлага, бүтэц, үйл ажиллагааны хүрээ, зориулалт болон зохицуулалтын орчны талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Үнэт цаасны компанид эрсдэл учрахад компаний харилцагч, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийг хамгаалах үндсэн зориулалт бүхий тус сан нөхөн бүрдүүлэлт, хяналтын нарийн чанд дэглэмээр үйл ажиллагаа явуулдаг байна.

Хороо Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн хүрээнд Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна гэж Санхүүгийн Зохицуулах хорооноос мэдээллээ.

Хуваалцах