Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Унгар Улсад оршин суугаа Монголчууд хуучин оноо үджээ

Унгар Улсад оршин суугаа монголчууд бид өнөөдөр хийсэн бүтээсэн, бахархан дурсах олон үйл явдлаар дүүрэн хуучин оноо үдэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Унгар Улсад оршин суугаа Монголчууд хуучин оноо үджээ
Унгар Улсад оршин суугаа Монголчууд хуучин оноо үджээ. Зураг: МҮОНРТ

Унгар Улсад оршин суугаа Монголчууд бид өнөөдөр хийсэн бүтээсэн, бахархан дурсах олон үйл явдлаар дүүрэн хуучин оноо үдэж байна.

Өнгөрч буй 2018 онд тус ЭСЯ хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг хэрэгжүүлснээс гадна худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг улам өргөжүүлэх, эх орноо сурталчлах, энд амьдарч буй монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэдэнд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн дорвитой арга хэмжээнүүдийг хэрэгжүүллээ.

Эдгээр арга хэмжээг амжилттай зохион байгуулахад хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлж ирсэн иргэд, холбоод, байгууллагад чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Та бүхэндээ ирж буй 2019 ондоо эрүүл энх байж, ажил үйлс нь өөдрөг, амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.Та бүхэн Сайхан баярлаарай.МОНГОЛ УЛСААС УНГАР УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Хуваалцах