Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 841 зөрчил илрүүллээ

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 23341дуудлага, мэдээлэл ирсний 17895 нь зөрчлийн шинжтэй байна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 841 зөрчил илрүүллээ
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 841 зөрчил илрүүллээ. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 23341 дуудлага, мэдээлэл ирсний 17895 нь зөрчлийн шинжтэй байна. Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эсрэг гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор өнгөрсөн сард сургалт, уулзалт, өдөрлөг, хэлэлцүүлэг зэргийг 315 удаа 27271 иргэнийг хамруулж, 338 удаагийн нэгдсэн болон хэсэгчилсэн үзлэг шалгалтыг зохион байгуулж, 841 зөрчил илрүүлж, 399 мэдэгдэл, шаардлага хүргүүлж биелэлтийг тооцон ажиллав.

“Эмзэг цэг” хяналт шалгалтын нэгдсэн арга хэмжээний батлагдсан хуваарийн дагуу өдөр бүр нийслэлийн Цагдаагийн газрын болон дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн алба хаагч нар шөнийн 02:00-06:00 цагийн хооронд тогтмол хяналт шалгалт хийн ажиллаж байна.

Арга хэмжээ эхэлснээс одоог хүртэлх хугацаанд нийтийн орон сууц, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчимд үйл ажиллагаа явуулж, иргэдийн ая тух, аюулгүй байдлыг алдагдуулж байгаа баар, ресторан, цэнгээний 20991 газрыг /давхардсан тоогоор/ шалгаж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлсэн” гэлээ.

Хуваалцах