Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнгөрсөн 7 хоногт улаан бурханаар 154 хүн өвчилжээ

Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд улаан бурхан өвчнөөр улсын хэмжээнд 154 хүн өвчилжээ. Энэ нь өмнөх 7 хоногийн үзүүлэлтээс 44 хувиар буурсан байна.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнгөрсөн 7 хоногт улаан бурханаар 154 хүн өвчилжээ
Өнгөрсөн 7 хоногт улаан бурханаар 154 хүн өвчилжээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд улаан бурхан өвчнөөр улсын хэмжээнд 154 хүн өвчилжээ. Энэ нь өмнөх 7 хоногийн үзүүлэлтээс 44 хувиар буурсан байна. Улаан бурхан өвчнөөр өвчлөгсдийн 59 хувийг 0-8 сартай хүүхдийн өвчлөл, 15 хувийг 9 сараас 1 настай хүүхдийн өвчлөл эзэлж байна.

Зургаадугаар сарын 22-ны өдрийн байдлаар ХӨСҮТ-д 35 хүн хандсаны 7 нь улаан бурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэйгээр хандаж, 3 нь хэвтэн эмчлүүлжээ. Гэрээр 9 хүнд зөвлөгөө өгч, одоо ХӨСҮТ-д 52 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Найман хүүхэд эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.

Хуваалцах