Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнгөрсөн долоо хоногт 336 эрүүгийн хэрэг шалгав

Авлигатай тэмцэх газраас 2018 оны 10 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 10 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 35 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 8 гомдол, мэдээлэлд

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнгөрсөн долоо хоногт 336 эрүүгийн хэрэг шалгав
Өнгөрсөн долоо хоногт 336 эрүүгийн хэрэг шалгав. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газраас 2018 оны 10 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 10 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 35 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан, 4 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 18 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 6 хэрэг хүлээн авсан бөгөөд 336 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүллээ. Хэрэг бүртгэлтийн 4 хэрэг нээж, прокурорын тогтоолоор 4 хэрэг буцсан байна. Одоогоор ажиллагаанд 315 хэрэг байна.

Хуваалцах