Өнгөрсөн онд 18 мянган иргэнийг ногоон ажлын байраар хангажээ
2022 онд 18 мянган иргэнийг ногоон ажлын байраар хангаж, хавар, намартаа мод тарих ажилд дайчилжээ.
Мэдээллийн алба

2022 онд 18 мянган иргэнийг ногоон ажлын байраар хангаж, хавар, намартаа мод тарих ажилд дайчилжээ.
Улс даяар хөдөлмөрийн насны, ажилгүй иргэд тус бүр 10 хоногийн хугацаанд сайн дураараа мод тарьж, нийт дүнгээр 5.5 тэрбум төгрөгийн цалин хөлс авсан байна.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын дарга н.Батмагнайгийн яриаг сонсгоё.
Mongolian National Radio · Өнгөрсөн онд 18 мянган иргэнийг ногоон ажлын байраар хангажээ
Тус газраас нийтийг хамарсан ажлыг жил бүр зохион байгуулж, хог цэвэрлэх, мод услах зэрэг ажлыг ажилгүй иргэдэд санал болгодог байсан.
Харин өнгөрсөн жил "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийн хүрээнд мод тарих ажилд онцгой анхаарчээ.


















